Ботууд
Сэжим бүртгэл
Харилцаа
Захиалга
СОНГО, ТУРШ, ЗАХИАЛ
Та өөрийн бизнесийн салбарт тохирсон бэлэн чатбот шийдлийг түрээслэн авч зураг, текстээ сольж тавьснаар шууд ашиглахад бэлэн чатботтой болох болно.
Бизнесийн салбар чиглэлээс хамаарч чатботын хэрэглээ янз бүр байх ч, ерөнхийдөө автоматаар мэдээлэл өгөх, борлуулалтын сэжим бүртгэх, захиалга авах, худалдаа хийх, цаг авах, санал гомдол хүлээн авах, тусламж авах гэх мэт харилцагчтай холбоотой функцуудыг бусад програмын (crm, web, callcenter, quotes, helpdesk) тусламжтайгаар бүрэн автоматжуулж болно.
Чатбот угсрах цогц систем
”Грийн софт” ХХК нь 100% өөрсдийн хөгжүүлсэн чатбот бүтээх цогц платформтой компани бөгөөд хөгжүүлэлтэндээ ямар нэгэн 3дагч, үнийг хянах боломжгүй MANYCHAT, CHATFUEL гэх мэт програм ашигладаггүй.
Чатбот гэдэг нь танаас хамааралгүйгээр 24 цаг, 7 хоног, 365 хоногийн турш таны өмнөөс хүмүүстэй харилцаж, мэдээлэл өгөхөөс эхлээд худалдаа наймаа хийх хүртэл өргөн хүрээнд үйлчлэх чадвартай програм хангамж юм.

Автомат хариулагч
Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчдээс ирсэн асуултанд оновчтой хариулах.

Захиалга, Бүртгэл
Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний цаг авах, үнийн санал авах, бүүр цаашлаад худалдан авалт ч хийх боломжтой.

Үйлдэлд дуудах функц
Call now / шууд залгах өөрийн вэб сайт руу чиглүүлэх гэх мэт үйлдэл хийх боломжтой.

Messenger сонордуулга
Хэрвээ та вэб сайттай бол вэб дээр орсон шинэ мэдээ мэдээлэл бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг бүх харилцаж байсан хүмүүст илгээх боломжтой.

Тайлан
Чатботтой үүсэх харилцаанаас хэрэглэгчийн өгөгдлийн сан үүсэх ба та өөрийн хуудсанд хандсан бүх хандалтын датаг өөрийн бизнестээ ашигтайгаар ашиглах боломжтой.

Масс мэдээлэл түгээх
Та өөрийн хуудас руу бичиж байсан бүх хүнд массаар нь мэдээлэл түгээх боломжтой бөгөөд inbox-д ирсэн захиаг 98% ийг нээж үздэг гэсэн судалгаа байдаг.
Борлуулалтын интеграци
Зөвхөн автомат хариулагч биш чатботоор ирж бүрэн хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлж болно.
-
Гомдол санал удирдах систем
Чатботоор ирсэн гомдол хүсэлтийг санал гомдолын програмд бүртгэж асуудлыг шийдтэл нь хянах боломжтой.
-
СRM - Харилцагчийн сан үүсгэх
Чатботоор ирсэн бүртгүүлсэн сэжим бүрийг CRM сиcтемд автоматаар бүртгэж борлуулалтын эцсийн алхам хүртэл хянах боломжтой.
-
Вэб сайт
Вэб сайттай интеграци хийх боломжтой бөгөөд вэб сайтын блог нийтлэлийг чатбот дотор харуулах боломжтой.
-
Борлуулалтын систем
Бүтээгдэхүүний каталогоо чатбот дотор харуулж бүр захиалга үүсгэж болно. Мессенжерээс гаралгүй онлайн худалдааны сайт дээр хийж болох бүх үйлдлийг Easybot хийж чадна.


Бизнесийн өсөлт + автоматжуулалт
Та өөрийн үүсгэж буй постоос борлуулалт хийх процессийг автоматжуулах боломжтой.
-
Сэтгэгдэлийн түлхүүр үг
Та өөрийн постын сэтгэгдэл бичсэн хүмүүсийн агуулгаас хамаарч тохирох мэдээллийг автоматаар илгээх бүртгэх боломжтой.
-
LIVE видео
Та LIVE аас сэтгэгдэл бичсэн хүмүүст бэлдсэн мэдээллээ автоматаар илгээх боломжтой.
-
Автомат лайк
Бичсэн сэтгэгдэл дээр нь автоматаар лайк дарж, хариу бичиж чадна.
-
Захиалга авах
Та өөрийн постын сэтгэгдэл бичсэн хүмүүсээс захиалга үүсгэх боломжтой.
Түгээмэл асуулт хариултууд
Нэгдүгээрт, Чатбот анх хийлгэхэд гарах зардал буюу setup fee хийх зардал.
Хоёрдугаарт, Чатбот үйлчилгээний сарын суурь хураамж, Суурь хураамжид чатбот системийг ашиглаж буй зардал, болон хэрэглэгчийн лимит мөн тусламж үйлчилгээний зардал багтсан болно.
Гуравдугаарт, Нэмэлтээр та өөрийн чатботоор бүтээгдэхүүний захиалга авах, төлбөр төлөх гэх мэт модуль ашиглах бол уг модуль нь тусдаа төлбөртэй байдаг.
Танд туслах уу?
Чатботыг бизнестээ ахисан түвшинд хэрхэн ашиглаж болох талаар манай мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Чатботыг бизнестээ ахисан түвшинд хэрхэн ашиглаж болох талаар манай мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.




Танилцуулга, үнийн санал
Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол бидэнд холбогдох мэдээллээ үлдээнэ үү.
Бид ажлын 2 цагт багтан таны и-мэйлээр хаягаар илгээх болно. Баярлалаа.